Хөгжүүлэх хөтөлбөр

Odoo • Зураг and текст

ГАР УРЛАЛ

Дэлхийн өндөр хөгжилтэй улс орнуудын хөгжлийн нэг үндэс нь хүүхдийн бүтээлч сэтгэлгээ, бүтээх ур дүйг багаас нь хөгжүүлэхэд ихээхэн анхаарч, шат шатны боловсролын системдээ практик байдлаар тусгаж өгсөн байдаг. Хүүхдийн шинийг  зохион бүтээх, санаачлах нас нь 2-5 насанд нь  “цэцэглэж”  байдаг тул энэ үед сурч эзэмшсэн ур чадвар нь бүтээлч иргэн болон төлөвших суурь болдог. Тиймээс энэхүү танхимдаа хүүхдүүдэд төрөл бүрийн гарын доорх материал  ашиглан бүтээл хийх, керамик урлал урлах, уран зураг зурах, загвар зохион бүтээх зэрэг өөрийн бүтээлч чадварыг хөгжүүлэх боломжийг бүрдүүлж өгснөөрөө онцлог юм.

STEАM

       Хүний тархины хамгийн дуртай үйл ажиллагаа нь асуудал шийдвэрлэх байдаг. Аливаа эд зүйлс хоорондын уялдаа холбоосыг ойлгох  чадвар нь 4-6 насны хооронд илүү сайн хөгжиж, суурь нь тавигддаг. Энэхүү насанд нь тоглонгоо хөгжиж болох стэм сургалтыг амжилттай зохион байгуулснаар хүүхдийн тархины үйл ажиллагааг идэвхжүүлж, сэтгэн бодох чадварыг нь дараачийн ахисан түвшинд хүргэх боломжтой . 

Odoo • Тэкст and Зураг
Odoo • Зураг and текст

БАЛЕТ

     Хэрвээ та анзаарч байсан бол хүүхдүүд хөгжмийн аянд чөлөөтэй эргэлдэн, эрх дураараа бүжиглэж өөрийгөө шилдэг бүжигчин болсноор төсөөлж байдаг. Хүүхдийн энэ гэгээхэн хүслийг багаас нь дэмжиж өгснөөр хөдөлгөөний эвсэл нь сайжирч, нийгэмших, багаар ажиллах чадвар нь дээшлэх, өөртөө итгэх итгэлээ бататгах зэрэг олон давуу талуудыг бий болгодог байна. Охидууд  маань балетын үндсэн хөдөлгөөнийг эзэмшиж, нуруугаа цэх, зөв алхаж сурахын зэрэгцээ бүх биеийн булчингийн хөгжилд нөлөөлж, гоо зүйн мэдрэмжийг дээшлүүлэн багаасаа зөв цэгцтэй биеэ авч явахад суралцдаг.

ЭКО ТВ 

Хүүхдүүд хамт олон, нийгмийн харилцаа, идэвхийн талаарх ойлголтыг ТВ студид сурч мэдэхийн зэрэгцээ ичих болон айдсаа даван туулах чадварыг эзэмшинэ. Тэд багаар ажиллаж, өөрсдийн хийж байгаа зүйлийн эерэг талыг олж харах, сөрөг зүйлд шүүмжлэлтэй хандах, бусадтайгаа асуудал хэлэлцэх зэргийг сурч аливаа үйл ажиллагаан дахь өөрийн оролцоогоо дээшлүүлж чаддаг. Олны өмнө өөртөө итгэлтэй ярьж сурна, бусдад эерэг мэдээ түгээнэ гэдэг чухал чадваруудын нэг юм.


Odoo • Тэкст and Зураг
Odoo • Зураг and текст

ШАТАР, ДААМ

       Шатар, даам тоглох нь хүний сэтгэн бодох чадварыг хөгжүүлдэг төдийгүй  хүүхдийн төлөвшил, хүмүүжилд  өндөр ач холбогдолтой. Хүүхдүүд хамгийн түрүүнд тэвчээртэй, хүлээцтэй байдалд сурах ба аливаа зүйлд анхаарлаа төвлөрүүлж асуудал шийдвэрлэх,  тунгаан бодох мөн ялж, ялагдаж сурдаг.  Шатар, даам сурч эхлэх  хамгийн тохиромжтой нас 4-5 насны хооронд байдаг бөгөөд бид энэхүү насанд нь тохирсон сургалтыг зааж төлөвшүүлж өгдгөөрөө онцлогтой . 


АНГЛИ ХЭЛ

Дэлхийн боловсролыг эзэмшихэд англи хэл үндсэн суурь болох бөгөөд өнөөгийн нийгмийн зайлшгүй хэрэгцээ, шаардлага болж байна. Англи хэлийг бага наснаас эхлэн суралцах нь хамгийн тохиромжтой бөгөөд хүүхдүүд ичиж санаа зовохгүй,  чөлөөтэй суралцдаг. Хүүхдүүдэд  3 наснаас нь эхэлж англи хэлийг заадаг ба хамтдаа дуулах, тоглоом тоглох , үлгэр ярих, ном унших, жүжигчилсэн тоглолт зохион байгуулах зэрэг хөгжилтэй аргаар нас насны онцлогт тохируулан зохион байгуулдаг.

Odoo • Тэкст and Зураг
Odoo • Зураг and текст

ХӨГЖИМ

Хөгжмийн хичээл нь хүүхдүүдэд хөгжмийн хэмнэл, бүжгийн хөдөлгөөн, дууны аялгууг анхааран сонсож ойлгох, мэдрэх чадварыг нь нээн хөгжүүлэх үүрэгтэй. Хүүхдүүд хөгжим тоглож, дуулж, бүжиглэж сурснаар тэдэнд өөрийн урлагийн авъяасаа нээн хөгжүүлэх боломж бий болно. Эдгээр үйл ажиллагаа нь тархийг ямагт сэргээж, мэдрэг байлгахаас гадна ой тогтоолтыг идэвхжүүлдэг.  Хөдөлгөөнийг сэтгэн бодох чадвартай хослуулснаар сурах чадвар дээд цэгтээ хүрдэг байна. 

БИЕИЙН ТАМИР

Хүүхдийг бага балчраас нь эхлэн эрүүл чийрэг, сэргэлэн цовоо, хөдөлгөөний эвсэлтэй, өөртөө итгэлтэй, өөрийн хөдөлгөөнөө бие даан удирдаж, ямар нэгэн осол аваараас өөрийгөө хамгаалах чадвартай болгон хөгжүүлж, төлөвшүүлэх нь чухал. Эрүүл чийрэг иргэн болж төлөвшихөд нь шинжлэх ухааны үндэстэйгээр бие бялдрын боловсролыг олгохын тулд хөгжөөнт тоглоомтой хослуулан явуулдаг нь энэхүү хичээлийн онцлог юм.

Odoo • Тэкст and Зураг

Эко гэр цэцэрлэг

tempor incididunt ut labore et dolore magna aliqua. Ut enim ad minim
veniam, quis nostrud exercitation ullamco laboris nisi ut aliquip

890

STUDENTS

670

GRADUATE

160

AWARD WINNING

200

FACULTIES