ЭКО ГЭР ЦЭЦЭРЛЭГ

    Бид 2015 онд 600 м2 талбай бүхий зориулалтын хичээлийн байранд 80 гаруй хүүхэд, 15 багш, ажилчидтайгаар бага насны хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол олгох хариуцлагатай ажлаа эхлүүлсэн. 
Odoo • Зураг and текст

       

Харин өнөөдрийн байдлаар: 


Салбар 1:

           -      1600 м 2   талбай
          -      230 сурагч
                -      50 гаруй багш,  ажилчид

         Салбар 2:

           -   3200  м 2    талбай
           -   300  сурагч
           -    60 гаруй багш, ажилчидтай болж үйл                               ажиллагаагаа өргөжүүлээд байна.


Odoo • Тэкст and Зураг


Odoo • A picture with a caption
2019 он "БИ- БИД- АЗ ЖАРГАЛТАЙ ГЭР БҮЛ " бүтээлийн үзэсгэлэн

Алсын хараа

Монголын боловсролыг 
Дэлхийн боловсролтой хөл нийлүүлнэ.

Эрхэм зорилго

Бид боловсролын түвшинд шинэлэг, хүүхдэд ээлтэй бүхнийг хэрэгжүүлнэ.

Эко ордны уриа
ХҮҮХЭДТЭЙГЭЭ ХАМТ

Бүтээнэ                      Тоглоно                     Хөгжинө

ХҮҮХДЭЭ ҮРГЭЛЖ  

   Хүндэлнэ                   Дэмжинэ                     Сонсоно

Зарчим

Тийм


Хүүхэдтэйгээ хамт тоглоно.


Хүүхдээ хүндэлж харилцана.


Хүүхдээ дэмжиж урамшуулна.


Хүүхэдтэйгээ үргэлж ярилцана.


Хүүхэдтэйгээ хамт бүтээнэ, хөгжинө

Үгүй


Хүүхдийг ялгаж харилцахгүй.


Хүүхдийг загнаж, зэмлэхгүй.


Хүүхдэд гар хүрэхгүй.


Хүүхдийг бусадтай харьцуулахгүй.


Хүүхдийг бусадтай өрсөлдүүлэхгүй.


            "Хүмүүн" олон улсын сургуулийн харъяа цэцэрлэг нь 100 гаруй мэргэжлийн, туршлагатай хамт олны бүрэлдэхүүнтэйгээр сургуулийн өмнөх боловсролын салбарт хөдөлмөр, зүтгэлээ зориулан нэгэн зорилгын дор нэгдлээ.

             Хүүхдийн сонирхол, эрэлт хэрэгцээнд нийцсэн сургалтын орчин, хөтөлбөр, арга барил, мэргэжлийн багш, хамт олны тусламжтайгаар таны хүүхдийн шинийг сурах, хөгжих, бүтээх, тоглох, сайхан дурсамж бий болгох хамгийн чухал он жилүүдийг бид үр дүнтэй өнгөрөөхийг хичээн ажиллаж байна.

    


ГАДААД ХАРИЛЦАА

Дэлхийн боловсролтой хөл нийлүүлэн алхахын тулд бид боловсролын амжилтаараа тэргүүлж буй улс орнуудын туршлагыг тогтмол судалж, хамтдаа хөгжихийг зорьдог. Одоогоор Япон,Солонгос, Сингапур, Бээжин, Хонгконг, Канад, Америк, Шанхай зэрэг улс орнууд руу давхардсан тоогоор 60 гаруй багш, ажилчдыг 100 хувь байгууллагын зардлаар туршлага судлах ажлыг амжилттай зохион байгуулаад байна.

 
 

                                                     НИЙГМИЙН ХАРИУЦЛАГЫН ХҮРЭЭНД

         Хүүхэд-гэр бүл-багш, ажилчид хамтран жил бүрийн төсөлт ажлуудыг амжилттай хэрэгжүүлэн, нийгэмд тустай хандивын аянд өөрсдийн хувь нэмрээ оруулсаар байна.    Бид жаахан хүүхдүүд юм чинь томчууд л бидэнд туслах ёстой гэдэг ойлголтоо хүүхдүүд маань өөрчилж, бид бас бусдад тусалж чаддаг юм байна, томчуудтай хамтарч чадах юм байна хэмээн хүүхэд бүхэн өөртөө итгэх итгэлтэй, илүү сайн сайхан зүйл хийж бүтээх хүсэл эрмэлзэлтэй болдог.


 Бидний хандивын аянаас дурдвал: 

2016-2017 он  - "Бид чадна" төсөлт ажлаар Лантуун дохио ТББ-д

2017-2018 он -  Дэлхийд тоо толгой нь хомсдсон устах аюул тулгараад буй Мазаалай баавгайг хамгаалах сайн үйлсэд нэгдэн "Мазаалайн ертөнцийг хамтдаа бүтээцгээе" төсөл  ажлаар "Мазаалай хамгаалах сан"-д

2018-2019 он  - "Ирээдүй рүү аялсан нь" төсөлт ажлыг амжилттай зохион байгуулж, ирээдүйн талаарх төсөөллийг хамтдаа бүтээж, хамтдаа бий болгож, өөрсдийн гараар хийж бүтээсэн бүтээлээрээ олсон орлогоо "Ид шидийн орон"-д

2019-2020 он  - "Би-Бид-Аз жаргалтай гэр бүл" төсөлт ажлыг амжилттай зохион байгуулж

"Хүүхэд  асран хамгаалах төв"-д тус тус хандив өгч, сайн үйлсийн аянд нэгдсээр байна.


 

1600м2

Аюулгүй талбай

230

  Хүүхэд

50

Багш ажилчид

STEAM

Хөтөлбөр